Монгол Улс цахим үндэстэн болоход бэлэн үү?





Нийслэлийг 15 жил удирдсан М.Энхболдын хотын фракцынхан жаахан ч гэсэн сэтгэл гаргачихсан бол нийслэлчүүд өнөөдөр утаагүй, түгжрэлгүй,  уургүй,  стрессгүй  аз жаргалтайгаар тайван амьдрах боломж байлаа. Харамсалтай нь газрын наймаа, фракцын сүлжээнд МАНАН-тсаны гайгаар өнөөдөр нийслэлчүүд автомашины зогсоол байтугай , хүүхэд тоглуулах ч талбайгүй, лего тоглоом шиг өрсөн барилгууд дундаа гацаж түгжрэн амьдарцгааж байна.


М.Энхболдын фракцынхан нийслэлд 19 жил засагласан. Дунд нь Э.Бат-Үүл 2012-2016 онд хальт дөрвөн жил удирдсаныг эс тооцвол хотын фракцынхны ноёрхол 1999 онд М.Энхболдоор эхэлж,  2018 онд Су.Батболдоор дуусжээ.

Энэ 19 жилд нийслэлд газрын наймаа цэцэглэн хөгжиж, алгын чинээ газар сая ам.доллараар үнэлэгдсэн. Үр дүнд нь,

- Хотын төвийн 40, 50 мянгатын байрнуудын хүүхдийн талбай, автомашины зогсоол хотын даргын захирамж өндөр өндөр барилгуудад эзлэгдэв

- Ундны усны ай сав газрууд алдарт уяач Наранхүүгээс эхлээд өнгөтэй мөнгөтэй хүмүүсийн мэдэлд шилжиж, Дүнжингарав, Баянмонгол хорооллынхны өтгөн шингэнээр гүний усаа бохирдуулав

- Туул голын эрэг хүртэл хувийн эзэмшилд шилжиж, өтгөн сайхан бургаснуудыг нь шатааж, устгаж хууль бус газрын зөвшөөрлөөр Ривер гарден, Хан хийлс хотхонууд баригдан, "баячуудын бүс” болж  баахан дарга нар өөрсдөө тухлав.

Зай завсар үлдээлгүй газар олгосноо барилга барьж, нийслэлээ хөгжүүлсэн хэмээн М.Энхболд дарга  мэлзэж байв. Гэтэл хөгжил гэж энэ үү?

- Замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилтийн хар гайгаар орон сууцны үнэ тэнгэрт гарч, машин тэргээ ч унах боломжгүй болов.

- Нийслэлчүүд түгжрэл, бухимдал, утаа униар, агаарын бохирдолд эрүүл мэнд, цаг хугацаагаар хохиров.  Ялангуяа сүүлийн 10 жилд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэв.  Хүүхдүүд өвдөж, эхчүүд уйлж эмэгтэйчүүд амьгүй ураг тээх болов. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж үндэсний аюулгүй байдалд  харанга дэлдэв.

- Агаарын бохирдлыг бууруулахад хэдэн тэрбум төгрөг зарцуулсан ч утаа буурсангүй харин ч өтгөрөв.

Тэдний 20 жилийн өмнө эхлүүлсэн газрын наймаа 10 жилийн дараа үндэсний аюулгүй байдалд гамшиг тарьсан нь энэ.

2018 он. МАН-д шинэчлэл, төрд их цэвэрлэгээ эхэлснээр С.Батболдыг огцуулж, С.Амарсайхан хотыг удирдав. У.Хүрэлсүхийн баг 10 жил арилаагүй утааг ганцхан жилийн дотор арилгав.. Утаа арилдаггүй гамшиг, дуусдаггүй зарлага байхаа больж   Улаанбаатар цэвэршив. Утаа арилж, уушиг эрүүлжив.

2020 он. Утаа буурсан ч түгжрэл нэмэгдсээр. Тэд 19 жил хотыг түгжилдсэн.

Зай гарвал байшин барьж завсар гарвал метрлэж зарсан тэдний аалзны торонд нийслэлчүүд бид түгжирсээр байх уу? У.Хүрэлсүхийн баг түгжлүүдийг зайлуулж,  утааг арилгаж чадсан.

 

Харин одоо түгжрэлийг арилгахад тэднийг яаж дэмжих вэ?

 

Хотын фракцаас төрсөн хотын дарга нар / 1999-2018/

 

- М.Энхболд  1999 – 2005

- Ц.Батбаяр  2005-2007

- Т.Билэгт 2007-2008

- Г.Мөнхбаяр 2008-2012

- Э.Бат-Үүл 2012-2016

- Су.Батболд 2016-2018


скачать dle 12.0

Монгол Улс цахим үндэстэн болоход бэлэн үү?
keys-shop.in
keys-shop.in 9 July 2025 18:12
Unlock the future of productivity and creativity with https://keys-shop.in/ — your go-to hub for premium software and AI tools at unbeatable prices. Supercharge your workflow with the latest Windows 11 Pro, Office 2024, and the full Adobe Master Collection 2024. Dive into the AI revolution with ChatGPT Plus (now available cheap and with exclusive lifetime deals), Perplexity, Claude 3, MidJourney, Blackbox AI, ElevenLabs AI voice tools, and more. Get lifetime access to essentials like Google Drive unlimited storage, Busuu lifetime, IPTV subscriptions, Canva Pro, CorelDRAW, Runway ML, Otter. ai, Super Grok, DeepL, VidIQ Boost, Rytr, Leonardo. ai, Jenni AI, Doodly Premium, GPTZero, SciSpace, Paperpal. ai, CursorAI, You. com, Elicit, Replit, GitHub Enterprise, and many others. With instant delivery, genuine licenses, and unbeatable offers, https://keys-shop.in/ helps you save more while unlocking more. Whether you're a creator, professional, student, or entrepreneur — the smartest tools in the game are just one click away!
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
Хайх утгаа оруулаад Enter дарна уу.