Төсвийг өөрийн данс шиг ашигласан ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн 21.5 сая төгрөгийн зөрчил


 


 


 


Тус дүүргийн ИТХ-ын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Нийслэл дэх төрийн аудитын газар хянаж үзээд 21,500,000 төгрөгийн зөрчил илрүүлжээ. Зөрчлийн тухайд, Б.Мөнхцэцэг дарга тэмцээнд оролцохдоо бооцооны мөнгө болох 1.5 сая төгрөгийг төсвөөс гаргаж, Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Төрийн анхан шатны байгууллагад бүтэн 14 жил ажилласан хүний хувьд хууль мэдэхгүйдээ зөрчил гаргасан байх учиргүй.


Аудитаас төлбөр барагдуулах акт тавьсан ба СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг 2019 оны хоёрдугаар сарын 23-нд тус акттай танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.





Улмаар дээр дурьдсан 1.5 сая төгрөгийг Б.Мөнхцэцэг дарга бусад нөхдийн хамтаар цалин, урамшууллаасаа төлсөн байна. Б.Мөнхцэцэг нь энэ үед 1,693,962 төгрөгийн үндсэн цалинтай байсан бөгөөд дээр нь хоолны 230 мянга, тээврийн хөлсний 11500 төгрөг, онцгой албаны 270,620 төгрөг нэмэгдэлтэй. Үүн дээр төлөөлөгчийн урамшуулал 5 сая төгрөг авдаг. Тэгэхээр тушаал гаргасан хариуцагчийн хувьд өөрөө хариуцлагаа хүлээх бүрэн боломжтой байсан ч хамт олондоо хүртэл нялзааж албатууд нь хомрогонд нь өртжээ.

 


Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах ёстой гэж заасан байдаг. Энэ заалтыг Б.Мөнхцэцэг шууд утгаараа зөрчсөн нь ийнхүү тогтоогджээ.

Аудитын актын төлбөр төлсөн тухай Нийслэлийн төрийн аудитын газарт хүргүүлсэн СХД-ийн ИТХ-ын хариу албан бичгийг харахад, тэрбээр ажилтнуудын нийгмийн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлдэггүй, зөвхөн удирдлагын хүрээнд шийдвэрлэдэг болох нь тодорхой байв. Учир нь мөн анхан шатны бүрдэл дутуу баримтаар 20 сая төгрөгийн гүйлгээ хийсэн асуудлаа дурьдахдаа цаашид хамт олноороо хэлэлцдэг болж байгаа гэдгээ мэдэгджээ.

 


20 сая төгрөгийн асуудалд аудитын газраас зөвлөмж өгч, улмаар дутуу баримтаа СХД-ийн ИТХ нөхсөн гэх боловч энэ нь араасаа маш том хардлага дагуулж байгаа юм. 2018 онд илэрсэн зөрчлийг 2019 оны тавдугаар сард зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд юу эсийг амжуулах боломжтой.

Мэдээж "дүрмийн дагуу” албан бичигтээ алдаагаа давтахгүй гэдгээ уламжилсан байдаг. Гэвч дараа жилийн аудитын газрын шалгалтад дахин бүдэрсэн. Үүнийг үргэлжлээр хүргэх болно.




 Эх Сурвалж: Ariuk Ari фейсбүүк-ээс




https://www.facebook.com/permalink.php?story_fbid=176840603995542&id=100050088107928 


 



 










 




 




скачать dle 12.0

Төсвийг өөрийн данс шиг ашигласан ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн 21.5 сая төгрөгийн зөрчил
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
Хайх утгаа оруулаад Enter дарна уу.