Баянзүрх дүүргийг сүүлийн 8 жил Ардчилсан нам засаглаж хөгждөггүй ганц дүүргийн нэг болгосон гэхэд маргах хүнгүй. Амташсан хэрээ 13 удаа гэгчээр 2020 оны УИХ-ын сонгуульд Батцогт АН-ыг төлөөлж өрсөлдсөн ч хамраараа шороо хатгасан юм. Харин энэ удаа тэр өөрийн бизнес ээ хамгаалахаар НИТХ-д дахин өрсөлдөж байна. Нэг удаа сонгоогүй иргэд 2 сарын дараа сонголт нь өөрчлөгдөж түүнийг сонгоно гэдэг юу л бол. Батцогт Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч хийх хугацаандаа өөрийн компаниа дүүргийн гэрэлтүүлэг хот тохижилтын ажлын тендерт ялуулж гүйцэтгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэдгийг илтгэсэн юм. Энэ үйлдэл нь иргэдийнхээ болон бизнесийн байгууллагынхаа хоолыг булаасан булай үйлдэл гэж түүнд иргэд ам муутай байна.
Мөн Тулгат гэх залуу мөн хэдэнтээ НИТХ-д Баянзүрхчүүдийг төлөөлсөн. Тэрээр энэ удаа УИХ-д өрсөлдөхөөр санаархсан боловч нам түүнийг дүүрэгтээ юу ч хийгээгүй хэмээн зэмлэж дэвшүүлээгүй гэдэг. "Хишиг-Арвин Индустриал" ХХК гэх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Тулгат нь компанийнхаа эрх ашгийг хамгаалахаар санаархсан хэвээр. Тус компанийн хамгаалагч хийж байсан залуу амь насаа алдсаныг 20 –иод хоног нуун дарагдуулж байсныг талийгаачийн гэргий Болороо ил болгож байсан цаг саяхан. Ийм бусармаг явдал түүний уул уурхайн компанид өдөр тутам явагддаг гэдгийг тухайн компанид ажиллаж байсан хүмүүс ам дамжин ярьсаар байдаг. Саяхан нэгэн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа би ажлынхаа заваар НИТХ-ын ажлаа хийхийг боддог гэж ярьсан байсан энэ нь ямар ч сэтгэлгүй ийм хүмүүсийг халах цаг болсон гэдгийн дохио юм.
Ийм булай хүмүүсийг хэрхэвч сонгож БОЛОХГҮЙ!!!