Санамж
1 нэр дэвшигчид 20 минут тутамд 1 удаа санал өгөх боломжтой бөгөөд энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд 24-72 цаг блоклогдоно. Дахин давтсан тохиолдолд нэр дэвшигчийг хасах арга хэмжээ авна. Мөн дүрэм зөрчиж авсан саналын тоог илрүүлж хасах арга хэмжээ авч байгаа тул шудрагаар өрсөлдөнө үү!
Хаах

2020 ОНД ХЭНИЙГ НЭР ДЭВШИЖ АРД ТҮМНИЙ ЭЛЧ БОЛЖ ТӨРД ЗҮТГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

ЖАМБАЛ
НЯМАА

Үндэс угсаа:
Төрсөн газар: Гурван сайхан сум
Мэргэжил:
Албан тушаал: Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн
  • Холбоотой мэдээллүүд
  • Танилцуулга

Төгссөн сургууль, мэргэжил

1999 онд - Дундговь аймгийн 1-р арван жил

2003 онд - Монгол фермер дээд сургууль - Хөдөө аж ахуйн эдийн засагч

2003-2004 онд - Англи улсад "Газар тариалангийн фермер"-ийн чиглэлээр жимсний аж ахуй дээр үйлдвэрлэлийн дадлага 

2008-2009 онд - Япон улсад "Цөлжилт" сэдвээр  судлаач оюутан 

Эрдмийн зэрэг, цол

2008 онд - Удирдлагын академи - Бизнесийн удирдлага магистр

2019 - Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал

2008 "Midland" компанийн үүсгэн байгуулагч

2013 Дундговь аймгийн байгалийн тусгай хамгаалалттай цогцолбор газрын баримтат киног хийлгэж байсан

2014 - 2016 Монголын эрдэст ус, технологи хөгжлийн групп буюу "Mongolian Ospring technology & development" ХХК-ийн ерөнхий захирал

Энэ хугацаандаа Хавдар судлалын үндэсний төвд ус цэвэршүүлэгч үнэгүй суурилуулж өгсөн, Төв аймгийн өндөр настангуудад эрдэсжүүлсэн эрүүл мэндийн аяга бэлэглэх зэрэг сайн үйлс болон өөрийн төрөлх нутаг Дундговь аймагт хүүхэд эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтот хүмүүнлэгийн ажил хэрэгжүүлдэг.

2016 оноос Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд болон эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тэгшитгэх, эрүүл мэнд болон хувь хүний хөгжлийн чиг хандлагыг зөв төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, судалгаа явуулах, хүмүүнлэгийн зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг НҮТББ юм.

Тус байгууллага нь үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбогдуулан цөлжилтөнд нэрвэгдсэн бүс нутгуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтот төсөл хөтөлбөрийг эхлүүлээд 3 жил болж байна. Энэхүү хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан суманд 10 га газрыг цэцэрлэгжүүлж эхлэн, улиас, хайлаас, Монгол болон Хятад сакура, Орос алим, Америк гүзээлзгэнэ, чацаргана болон жимс жимсгэний мод нутагшуулан тарьж байна. Мөн 21 аймгийг хамарсан судалгаанаас үндэслэн Монгол улсын хэмжээнд Мандалговь хотод хүүхдийн нэгдсэн эмнэлэг байдаггүйтэй холбогдуулан Хүүхдийн нэгдсэн эмнэлэг байгуулах төслийг бичиж, хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн барилгын зураг төслийг гаргуулсан болно. Зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг хамарсан хувцаслах болон хоол хүнсээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудтай хамтран ажиллаж, шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүн болон ширээ сандал зэргийг хандивлах хөтөлбөрүүдийг улирал болгон хэрэгжүүлдэг.

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын хүрээнд "Өхөөрдөм гоёо" Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын их наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг. "Өхөөрдөм гоёо" их наадам нь дэлхийд Монголын хүүхдийн хувцас үйлдвэрлэгчдийг таниулан сурталчилах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжих алсын харааг чиглэл болгон зохион байгуулагддаг. Мөн өсвөр насны охидын хөгжил боловсролд чиглэгдсэн улс орон даяар хэрэгжиж буй "Нарны охид" төслийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү төслийн хүрээнд "Нарны охид" охидын олон улсын жишигт нийцсэн хөгжил боловсролын танхимыг тохижуулж өгч, охидын хувь хүний хөгжилд чиглэгдсэн таван төрлийн цогц сургалтыг олгодог.