Архив
Санамж
1 нэр дэвшигчид 20 минут тутамд 1 удаа санал өгөх боломжтой бөгөөд энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд 24-72 цаг блоклогдоно. Дахин давтсан тохиолдолд нэр дэвшигчийг хасах арга хэмжээ авна. Мөн дүрэм зөрчиж авсан саналын тоог илрүүлж хасах арга хэмжээ авч байгаа тул шудрагаар өрсөлдөнө үү!
Хаах
Ариунаа

Лхагвадорж
Ариунаа

Үндэс угсаа: Халх
Төрсөн газар: Эрдэнэт хот
Мэргэжил: Инженер, Эдийн засагч
Албан тушаал: Удирдлагын Академи, Эдийн засаг санхүүгийн тэнхимийн эрхлэгч
  • Холбоотой мэдээллүүд
  • Танилцуулга

Л.Ариунаа нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав Лхагвадорж нь Эрдэнэтийн анхдагчдийн нэг байсны адил Л.Ариунаа Эрдэнэт хотын 1-р арван жилийн анхдагч төгсөгчдийн нэг болж, дунд сургуулиа онц дүнтэй дүүргэсэн Эрдэнэт хотын унаган охин юм.

Эдийн засагч, инженер мэргэжилтэй. Монголын менежментийн холбооны гишүүн. 1984-1990 онд Одоогийн Екатеринбург хотын Уралын Их сургууль төгссөн. 1990-1995 онд Төрийн өмчит Дулааны 4-р  ахилгаан станцид цахилгааны инженер. 1995-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт бизнесийн удирдлагын магистр. 1997-2000 онд Удирдлагын академийн  эдийн засгийн тэнхимийн багш. 2000-2001 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр. 2005-2010 онд Эдийн засгийн ухааны доктор. 2010 оноос одоог  хүртэл Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Орос, Англи, Герман хэлтэй.

Мэргэшил:

Инженер, Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор

Боловсрол:

Л.Ариунаа “Эрдэнэт” хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийг 1984 онд онц дүнтэй төгсөөд ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр 1990 онд  дүүргэсэн. 1995 -1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Улмаар 1997 оноос Төрийн захиргаа,  удирдлагын хөгжлийн институтийн эдийн засгийн тэнхимийн багш болсон. 2000 – 2001 онд ХБНГУ-ын Подстамын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалан 2005 – 2010 онд ХБНГУ-ын Подстамын Их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Эрхэлсэн ажил:

1990-1995 онуудад ажил амьдралын гараагаа дулааны 4-р цахилгаан станцид цахилгааны инженер, 1997 оноос одоог хүртэл Удирдлагын академид багш, ахлах багш, Эдийн  засгийн тэнхимийн эрхлэгч зэрэг ажлыг эрхэлж байна. Энэ хугацаанд буюу 2005 онд Швед улсын Уппсалагийн их сургуульд зочин судлаач, 2007 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Орон нутгийн засаглалын дэмжих хөтөлбөрт дотоодын зөвлөх, 2008, 2010 онуудад Вашингтон хотын Төсөв ба бодлогын тэргүүлэх чиглэлийн төв, Олон улсын төсвийн  судалгааны төсөлд шинжээч, 2005-2010 онд Герман улсын Потсдамын их сургуульд профессорын туслах судлаач, 2010 онд Англи улсын зөвлөх фирм “Oxford Analytica” Ази  Номхон далайн зах зээлийн шинжилгээний төсөлд судлаач, 2011 онд Щвейцарын хөгжлийн агентлаг Зүүн Азийн хэлтэс, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах төсөлд  санхүүгийн шинжээч, 2012-2015 онд Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрт дотоодын зөвлөх, 2013 онд Япон улсын Квансей Гакуин их сургуулийн Бизнесийн сургуульд Зочин профессор, 2013 онд Дэлхийн банк, "Төвлөрөл саарсан нөхцөлд үйлчилгээ хүргэх хариуцлага" төсөлд дотоодын зөвлөх, 2015 онд Щвейцарын хөгжлийн  агентлаг, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрт төсвийн тэнцвэржүүлэлтийн асуудлаар зөвлөх, 2016 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Щвейцарын хөгжлийн агентлаг “Төвлөрөлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөлд дотоодын зөвлөх, 2017 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байна.

Төсөл хөтөлбөрт ажилласан туршлага

·        Щвейцарын хөгжлийн агентлаг, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөр, 2014 он. Төсвийн тэнцвэржүүлэлтийн асуудлаар зөвлөх
·        Дэлхийн банк, Төвлөрөл саарсан нөхцөлд үйлчилгээ хүргэх хариуцлага, 2013 он. Дотоодын зөвлөх
·        Дэлхийн банк, Улаанбаатар хотын санхүүжилт, 2012-2013 он. Дотоодын зөвлөх 
·        Щвейцарын хөгжлийн агентлаг, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөр, 2012 он. 2011 оны төсвийн хуульд шинжилгээ хийх
·        Щвейцарын хөгжлийн агентлаг Зүүн Азийн хэлтэс, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг төлөвлөх, 2011 он.
·        Удирдлагын Академи, Компаний засаглалын асуудал, 2011 он. Судлаач
·        Удирдлагын Академи, Төр хувийн хэвшлийн түншлэл, 2010 он. Судлаач
·        Англи улсын зөвлөх фирм “Oxford Analytica” Ази Номхон далайн зах зээлийн шинжилгээ , 2010 он. Судлаач
·        Төсөв ба бодлогын тэргүүлэх чиглэлийн төв, Вашингтон хот, Олон улсын төсвийн судалгаа, 2010, 2008 он Шинжээч
·        НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Орон нутгийн засаглалын дэмжих хөтөлбөр 2007 он. Дотоодын зөвлөх

Эрдэм шинжилгээний илтгэл

1.    “Төсөв санхүүг шинэчлэх замаар төсвийн харилцааг шинэчлэх нь” Удирдлагын Академийн 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, 2014 он
2.    “Монгол улсын санхүүгийн тэнцвэржүүлэлтийн өнөөгийн байдал”, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтарсан “Төсвийн  харилцаа ба тэнцвэржүүлэлт шилжүүлгийн систем” сэдэвт олон улсын семинар, Улаанбаатар, 2014.
3.    “Эдийн засгийн нэр томъёоны асуудал” Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн онол-арга зүйн семинар, УБ., 2013
4.    “Улаанбаатар хотын төсвийн орлогын байдал, тулгамдсан асуудлууд”, Дэлхийн банк болон Нийслэлийн захиргааны хамтарсан Улаанбаатар хотын санхүүжилт сэдэвт семинар, Улаанбаатар, 2013.
5.    “Хувийн хэвшлийн компаний засаглалын хандлага”, Компаний засаглалын өнөөгийн төр хандлага сэдэвт онол практикийн бага хурал, Улаанбаатар, 2011.
6.    “Монгол улсын төв ба орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлууд”, Төсвийн шинэчлэл, төвлөрөл сааруулах асуудал сэдэвт  хэлэлцүүлэг, Улаанбаатар, 2010.
7.    “Fiscal Federalism in Mongolia”, Spring Conference for the Social Science PhD Students in Western Europe, Great Britain, London, 2009.
8.    “Орон нутаг дах төсөв захирагчдийн эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа”, Төсвийн шинэчлэл: Төсөв захирагчийн эрхийн хэрэгжилт сэдэвт онол практикийн бага хурал, Улаанбаатар, 2007.
9.    “Санхүүгийн тогтолцооны хөгжил ба эдийн засгийн өсөлтийн хамаарал”, Удирдлагын Академийн багш, докторантын эрдэм шинжилгээний бага хурал, Улаанбаатар, 2005.


Бүтээл, гарын авлага

1.    “Review paper on Fiscal Equalization System in Mongolia, Засаглалыг дэмжих, төвлөрөл сааруулах хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн 
цахим хуудас, 2014 он
2.    Meskerem Brhane, Hernando Garzon and Ariunaa Lkhagvdadorj, “City Finances of Ulaanbaatar, Mongolia” 2013, World Bank Other Operational Studies 
16795, The World Bank
3.    An Analysis of the New Budget Law of Mongolia of 2011”, Засаглалыг дэмжих, төвлөрөл сааруулах хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн цахим хуудас, 2012 он
4.    “Fiscal Federalism and Decentralization in Mongolia” Потсдам, Потсдамын их сургуулийн хэвлэх үйлдвэр, 2010. 
5.    “Санхүүгийн зах зээл, банкны удирдлага”, Улаанбаатар, Монсудар хэвлэх үйлдвэр, 2008. 
6.    “Status Quo on Fiscal Decentralization in Mongolia” Потсдам, Потсдамын их сургуулийн Эдийн засаг, нийгмийн ухааны факультет, 2007.
7.    “Орчин үеийн эдийн засгийн онол, бодлого”, унших бичиг, Б.Намсрай., М.Мөнхболд хамтын бүтээл, Улаанбаатар, Удирдлагын Академи, 2005.
8.    “Төрийн эдийн засгийн бодлого, зохицуулалт” сорилын эмхэтгэл, Улаанбаатар, Удирдлагын Академийн хэвлэх тасаг, 2003.
9.     “Эдийн засгийн мэдлэг” сургалтын гарын авлага, Улаанбаатар, Удирдлагын Академийн хэвлэх тасаг, 2002.


Эрдэм шинжилгээний өгүүлэл

1.   “Банк, түүний хөгжлийн зарим асуудал” Менежер сэтгүүл, 2013 №17 (35)
2.    “The Intergovernmental Fiscal Transfer System: Current Challenges and Reform Proposal”, ШУА-ийн мэдээ сэтгүүл, 2011 №4.
3.    “Монгол улсад төвлөрөл сааруулах асуудал” ШУА-ийн мэдээ сэтгүүл, 2011 №3.
4.    “Fiscal Equalization in Mongolia”, ред. Плотников, Развитие теории и практики управления в условиях становления инновационной экономики, 
материалы Всероссийской  научно-практической конференции 20 мая 2011 года.
5.    Firsova A.A., Lkhagvadorj A.The Understanding of the Concept of National Innovation Systems, Стратегические и тактические аспекты управления социально-экономическими  системами : сб. науч. тр. по материалам Междунар. науч.-практ. конф.. - Саратов: Изд-во СГТУ, 2010.
6.    Fiscal Decentralization: international experiences in selected transition countries in context of the sustainable development, In: Andrushenko S.A. Ed. Tendency, Development and Relationship of Global and Regional Aspects of Sustainable Development, Nauka Publishing, Saratov 2010. pp. 57-66.
7.    Basics of the Fiscal Federalism Theory, In: Malikov et al. Ed. Contemporary Problems and Development Tendency of Trade, Saratov Institute RGTEU Publishing, Saratov 2010. pp. 175-180.
8.    “Мөнгө зээлийн тогтолцооны онолын чиглэл, түүхэн сургамж”, Удирдлагын онол, практикийн асуудлууд, №4/06, хуудас 20-25, Удирдлагын Академийн сэтгүүл, Улаанбаатар,  2006.
9.    “Санхүүгийн тогтолцооны хөгжил”, Зах зээл, хөдөөгийн хөгжлийн онол, арга зүй № 1 (004), хуудас 24-29, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Улаанбаатар, 2005.
10. “Монголын эдийн засгийн өсөлтийн тойм”, Great Nation сэтгүүл № 006, хуудас 22-27, Солонгос, Сөүл хот, 2005 оны гуравдугаар сар. 

11.  “Банк санхүүгийн хүндрэлийг давж хөгжлийн бат үндэс тавигдлаа”, Great Nation сэтгүүл № 2008, хуудас 22-29, байгууллага, Солонгос, Сөүл хот, August 2005.