Зохион байгуулагч: Монголын маркетинг менежементийн хүрээлэн. 8810-3521, 8809-7557
Санал асуулга дуусахад үлдлээ
Архив
Зохион байгуулагч: Монголын маркетинг менежементийн хүрээлэн. 8810-3521, 8809-7557
Архив
Санамж
1 нэр дэвшигчид 20 минут тутамд 1 удаа санал өгөх боломжтой бөгөөд энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд 24-72 цаг блоклогдоно. Дахин давтсан тохиолдолд нэр дэвшигчийг хасах арга хэмжээ авна. Мөн дүрэм зөрчиж авсан саналын тоог илрүүлж хасах арга хэмжээ авч байгаа тул шудрагаар өрсөлдөнө үү!
Хаах
Санал асуулга дуусахад
үлдлээ

Чинбат
Ундрам

 
Үндэс угсаа: Халх
Төрсөн газар: Сэлэнгэ
Мэргэжил: Эдийн засагч
Албан тушаал: МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, Профессор
  • Холбоотой мэдээллүүд
  • Танилцуулга

Чинбат овогтой Ундрам нь АНУ-д Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид, Англи улсад Бакалавр, Магистрт сурч Япон улсын Нагоягийн их сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр Эдийн засгийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

2010 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшаар, 2010 оны 10-р сараас тэнхимийн эрхлэгч, дэд профессороор, 2012 оноос профессороор, 2013 оноос МУИС-ийн Захиргаанд Бакалаврын сургалтын албаны даргаар, 2014 оноос Сургалтын нэгдсэн газрын дарга, Байгаль эх лицей сургуулийн удирдах зөвлөлийн даргаар, 2017 оноос Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар, 2018 оноос өнөөдрийг хүртэл Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байна.

Доктор Ч. Ундрам нь АНУ-ын Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацийн дэргэдэх PHP Institute Inc-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Бизнесийн амжилт хүнээс зэрэг номыг мэргэжлийн өндөр түвшинд орчуулж оюутан залуус, бизнес эрхлэгчид, мэргэжлийн хамт олны хүртээл болгосон. Тэнхимийн хамт олонтойгоо Менежмент, Бизнес ба нийгэм мэргэжлийн сурах бичиг бичсэн. НҮБ-ын санхүүжилтээр Төрийн албан хаагчийн ёс зүй номын хамтарсан зохиогчоор ажилласан.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүллээ хэлэлцүүлж 30 орчим мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлснээс Web of Science-д бүртгэлтэй хэвлэлд “Using Operation Process Simulation for a Six Sigma Project of Mining and Iron Production Factory”, “Using Simulation Analysis for Mining Project Risk Management”, “Operations Modeling and Analysis of Open Pit Copper Mining Using GPS Tracking Data” сэдвүүдээр нийт дөрвөн өгүүлэл нийтлүүлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Рио Тинто ХК, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг төрийн, төрийн бус, хувийн хэд хэдэн томоохон байгууллагуудад зөвлөгөө өгч, захиалгат судалгаа хийсэн туршлагатай.